"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ын ТУЗ-ын ээлжит бус хуралдаанаар шинэ гүйцэтгэх захирлыг томиллоо.
Тодруулбал, Төв цэнгэлдэхийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадулам гэх эмэгтэйг томилж, Гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан түүнд тамга тэмдгээ албан ёсоор хүлээлгэж өгсөн байна.