Нийслэлээс “Эх оронч сурагч” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 55 сурагчийг Хөдөлмөр зусланд амраана

Нийслэлээс “Эх оронч сурагч” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 55 сурагчийг Хөдөлмөр зусланд амраана

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хүүхэд залуусыг үндэснийхээ өв соёл, уламжлал, зан заншилтай танилцуулах, эх оронч хүмүүжлийг олгох зорилготой “Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 9-10 дугаар ангийн сурагчдын дунд “Эх оронч сурагч” хөтөлбөрийг зарласан билээ.
 
Хөтөлбөрт 44 эрэгтэй, 11 эмэгтэй буюу нийт 55 сурагчийг сонгон шалгаруулна. Улмаар сурагчид 7 хоногийн турш Хөдөлмөр зусланд байрлаж үндэсний өв соёл, мал аж ахуй, эх орныхоо байгалийн сайхантай танилцаж, үе тэнгийнхэнтэйгээ монгол хүүхдийн хүмүүжлийн олон талт хөтөлбөрт хамрагдах юм.