ТОДРУУЛГА: Улаанбурханы тархалттай холбоотой ирэх долоо хоногт "хичээлийг цахимд шилжүүлэх талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй" гэв

ТОДРУУЛГА: Улаанбурханы тархалттай холбоотой ирэх долоо хоногт "хичээлийг цахимд шилжүүлэх талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй" гэв

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 4-ний байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 5309, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 617, гэрээр 1163, эдгэрсэн 3527, хавьтал 36307, нас баралт 2 байна.

Улаанбурханы тархалт нэмэгдэж, сургуулиудад голомтлон гарч байгаатай холбоотойгоор ирэх долоо хоногийн хичээл цахимд шилжинэ гэх албан бус мэдээлэл гарсан. Үүнийг албаны эх сурвалжаас тодруулахад “Одоогоор ирэх долоо хоногийн хичээлийг цахимд шилжүүлэх эсэх талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна" гэв.  

Б.Энхмаа




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө