Бага анги энэ долоо хоногт хичээллээд амарна

Бага анги энэ долоо хоногт хичээллээд амарна

Ерөнхий боловсролын сургуулийн бага анги буюу 1-5 дугаар ангийн сурагчид энэ долоо хоногт хичээллээд амарна. Тодруулбал, Боловсролын яамнаас баталсан ерөнхий боловсролын сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн III улирлын амралтын хуваарийн дагуу нийслэл, орон нутагт бага анги /I-IV/ 2025 оны зургаадугаар сарын 9-ний өдрөөс амрах бол дунд, ахлах ангийн амралт 2025 оны зургаадугаар сарын 16-ны өдрөөс эхэлнэ.