“3L” буюу “Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээ өнөөөдөр /2025.05.19/ Сүхбаатарын талбайд эхэлнэ.
Өдөрлөгт улсын болон хувийн их, дээд сургууль, сургалтын төвүүдийн төлөөлөл залууст мэргэжлээ хэрхэн зөв сонгох, гадаад дотоодын сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр, өөрийн хүсэлд тулгуурлаж мэргэжлээ зөв сонгохын давуу тал, зөвлөгөө, оношлогоог үнэгүй өгнө.
Мөн боловсролын салбарын мэргэжилтнүүд панел хэлэлцүүлэг өрнүүлнэ. “Цонхоо нээ” төслийн хүрээнд тайзнаа дэглэсэн “Тойрог” бэсрэг драмын жүжгийг тавина. Өдөрлөг энэ сарын 21-ний өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд эцэг эх, оюутан залуус, боловсролын салбарын төлөөлөл та бүхнийг энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцохыг урьж байна.