Зуны амралт ирэх сарын 9-ний өдрөөс эхэлнэ

Зуны амралт ирэх сарын 9-ний өдрөөс эхэлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн III улирлын амралт буюу зуны амралтын хуваарь гарчээ. Энэ жил зуны амралт нийслэл болон орон нутагт бага анги ирэх сарын 9-ний /2025.06.09/ өдрөөс эхэлж байгаа бол дунд, ахлах анги мөн ирэх сарын 16-ны /2025.06.16/ өдрөөс амарч эхлэх аж. 

Харин 12 дугаар анги төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалт 6-р сарын 18-ны өдрөөс эхэлж, 6-р сарын 21-ний өдөр хүртэл үргэлжлэх юм байна. Элсэлтийн ерөнхий шалгалт Түүх англи хэлний хичээлээр эхэлнэ.