Азийн Физикийн олимпиадаас монгол сурагчид долоон медаль хүртлээ

Азийн Физикийн олимпиадаас монгол сурагчид долоон медаль хүртлээ

2025 оны тавдугаар сарын 4-нөөс 12-ны өдрүүдэд Саудын Арабын хаант улсын Дахран хотод зохион байгуулагдаж буй Азийн физикийн XXV олимпиад өнөөдөр сүүлийн өдрөө үргэлжилж байна.

Энэхүү олимпиадад Нийслэлийн ерөнхий боловсролын 1-р сургуулийн 11–р ангийн сурагч М.Мөнх-Оргил мөнгөн медаль, МУИС-ийн Байгаль-Эх лицей сургуулийн 12-р ангийн сурагч Г.Батбаяр хүрэл медаль, Нийслэлийн ерөнхий боловсролын Сант сургуулийн 12-р ангийг сурагч Г.Азжаргал хүрэл медаль, Нийслэлийн ерөнхий боловсролын Абсолют-Элит сургуулийн 11-р ангийн сурагч Д.Энхтөгс хүрэл медаль хүртсэн бөгөөд монгол сурагчид нийт 7 медаль хүртжээ.