Өнгөрөгч баасан гараг /2025.05.09/-ний үүрээр Тайландын нийслэл Бангкок хотын Хлонг Тоэй дүүрэгт байрлах өндөр барилгын 17 давхраас Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн гэргий Л.Орхон унаж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан талаар Тайландын хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.
ВИДЕО:
🚨Тайландын вант улсад суугаа Монгол Улсын Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.Орхон Бангкок хотын хөл хөдөлгөөн ихтэй Хлонг Тоэй дүүрэгт тавдугаар сарын 9-ний үүрээр 17 давхар барилгаас дөрвөн давхрын террас руу унасан харамсалтай хэрэг гарчээ pic.twitter.com/CkZiDhFvjs
— 🇺🇸Америкаас Сонин Сайхан🇺🇸 (@USANewsAdvice) May 11, 2025
Тайландын “Thai Examiner” цахим хуудас энэ талаар мэдээлэлд, "цагдаагийн байгууллага уг хэргийг сэтгэл санааны хямралтай холбоотой байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа" талаар дурдсан байна. Харин “Thai News Reports” цахим хуудас дээрх хэрэг явдлыг мэдээлсэн бөгөөд, уг хэрэг нь Бангкок хотын Хлонг Тоэй дүүрэгт байрлах орон сууцны 17 давхарт болсон талаар онцолжээ.
Харин одоогоор Монгол Улсын Гадаад харилцааны яам, Тайланд дахь Элчин сайдын яамнаас албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа бөгөөд уг хэргийг Тайландын хууль хяналтын байгууллагууд мөрдөн шалгаж байгаа аж. Энэхүү харамсалтай хэрэг нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа бөгөөд бид хэрэг үйл явдлын дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно. Мөн Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөр нь Үндсэн хуулийн цэцийн дарга асан М.Амарсанаагийн хүү байж болзошгүй мэдээлэл ч цахим сүлжээнд нийтлэгдээд байна.