"Төв цэнгэлдэх хүрээлэн"-ийн урд Ж.Мөнхбат агсны хөшөөг босгож байж магадгүй байна

"Төв цэнгэлдэх хүрээлэн"-ийн урд Ж.Мөнхбат агсны хөшөөг босгож байж магадгүй байна

"Төв цэнгэлдэх хүрээлэн"-ийн урд хэсэгт шинээр босч буй хөшөө олон нийтийн анхаарлыг татаад байна. Уг хөшөөг зотон даавуугаар бүрж, хамгаалсан боловч баримлын хэлбэр дүрс нь Монгол Улсын Ардын багш, Олимпын медальт, Үндэсний бөхийн домогт аварга Жигжидийн Мөнхбат агсны хөрөг зурагтай тун төстэй байгаа нь анхаарал татаж байна.

Тодруулбал, олон нийтийн сүлжээнд нийтлэгдээд буй хоёр гэрэл зургийг харьцуулан харвал, "Ж.Мөнхбат агсныг дүрсэлсэн уран зурагтай хөшөөний ерөнхий хийц адилхан байна. Тухайлбал, хөшөөний баруун хөл урагшаа гишигсэн, гарын хөдөлгөөн, биеийн ерөнхий харьцаа зэрэг нь Ж.Мөнхбат агсны уран зургийнхтай маш төстэй байгаа юм." Одоогоор албан ёсны эх сурвалжууд хөшөөний талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Хөшөөний бүтээн байгуулалт хэзээ дуусах, нээлт хэзээ болох зэрэг мэдээллийг бид цаашид тодруулж, уншигчдадаа хүргэх болно.