Унадаг дугуйтай хүүхэд явган зорчигчийг мөргөж, хөлийг нь хугалсан байж болзошгүй хэрэг гарчээ

Унадаг дугуйтай хүүхэд явган зорчигчийг мөргөж, хөлийг нь хугалсан байж болзошгүй хэрэг гарчээ

Унадаг дугуйтай иргэн явган зорчигчийг мөргөж, хөлийг хугалсан байж болзошгүй хэрэг гарчээ.

Цагдаагийн ерөнхий газрын мэдээлснээр тавдугаар сарын 6-ны өдөр унадаг дугуйтай иргэн явган зорчигчийг мөргөсөн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Урьдчилсан байдлаар 16 настай дугуйтай хүүхэд явган зорчигчийг мөргөсөн бөгөөд мөргүүлсэн иргэний баруун хөл хугарсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Хэргийг холбогдох байгууллагаас шалгаж байна.

Ташрамд өгүүлэхэд, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар скүүтэр, унадаг дугуй, суррон мотоциклтэй холбоотой нийт 44 зам тээврийн осол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагаас унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцож буй иргэдэд хандан анхааруулга өгч байгаа юм. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дагуу, унадаг дугуйгаар замын зорчих хэсгийн захаар явах боломжгүй тохиолдолд явган хүний замаар зорчихыг зөвшөөрдөг ч энэ тохиолдолд цагт 10 км/цаг-аас хэтрэхгүй хурдтай, явган зорчигчдод саад учруулахгүй байх шаардлагатай. Тиймээс унадаг дугуй, мопед, скүүтэр зэргийг ашиглан хөдөлгөөнд оролцох үед хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж, бусдад эрсдэл учруулахгүй байхыг ЦЕГ-аас анхааруулж байна.

Ж.ИЧИНХОРЛОО