Н.Батсуурь: Дахиж допингийн байгууллагын золиос болмооргүй байна

Н.Батсуурь: Дахиж допингийн байгууллагын золиос болмооргүй байна

Дархан аварга Н.Батсуурь өнөөдөр /2025.05.08/ цахим хуудастаа Допингийн эсрэг үндэсний төвийн ажилтны чатыг дэлгэлээ.

Тодруулбал "Энэ допингийн эсрэг төвийн ажилтан С.Зүчи гэх нөхөр ямар санаатай ийм мессеж бичиж байгааг ойлгосонгүй. Наадмаас хойш 3 удаа шинжилгээ өгөөд асуудалгүй хариу гарсан. Одоо дахиж допингийн байгууллагын золиос болмооргүй байна шүү. Ер нь бөхчүүд өөрсдөө тэмцэх ёстой юм байна. Надаар ингэж ноолж байгаа хүн үнэн шударга ажиллах уу. Цагдаагийн байгууллагад гомдолоо өгнө" гэжээ.