Улаанбурхан өвчний 1487 дахь тохиолдол бүртгэгдсэн гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ

Улаанбурхан өвчний 1487 дахь тохиолдол бүртгэгдсэн гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ

Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 8-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1487, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 223,  эдгэрсэн 1011, Хавьтал 11819 байгаа аж. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм. Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.