Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу парк цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан үе шаттайгаар үйл ажиллагаагаа эхлүүлдэг.
Тухайлбал, парк өнгөрсөн сараас 18 тоглоомтойгоор энэ жилийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Дэлхийн 120 улсад хөдөлгөөнт тоглоом нийлүүлдэг албан ёсны эрх бүхий үйлдвэрлэгч компанитай хамтран ажилладаг парк энэ жил хамтын ажиллагааны хүрээнд хүүхдийн баярын өмнө таван тоглоом шинээр ашиглалтад оруулахаар болжээ. Үүний хүрээнд Мөөг болон Galaxy гэсэн хоёр шинэ тоглоом бямба гаригт буюу энэ сарын 10-ны өдөр ашиглалтад орох юм байна.