ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүү нарын хэрэгт прокурорын бичсэн эсэргүүцлийг өнөөдөр хэлэлцэнэ

ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүү нарын хэрэгт прокурорын бичсэн эсэргүүцлийг өнөөдөр хэлэлцэнэ

ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүү нарын хэрэг дээр прокурорын бичсэн эсэргүүцлийг өнөөдөр /2025.05.08/ Улсын дээд шүүхээр хянан хэлэлцэнэ.

Тодруулбал,  нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 1354 дүгээр цагаатгах тогтоол, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн 276 дугаар магадлалтай, Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэнэ.