Өчигдөр буюу тавдугаар сарын 7-ны өдөр олон нийтийн гудамж талбайд эрэгтэй хүн эмэгтэй хүнийг зодож буй бичлэг цахим орчинд цацагдсан.
Тодруулбал, нэгэн залуу эхнэрээ өшиглөж, хашлага давуулан түлхэн унагаж байгаа нь тухайн бичлэгт бичигджээ. Тэгвэл уг хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад "Бичлэгт бичигдсэн хэрэг нь энэ сарын 4-5-нд шилжих шөнө гарсан. Уг асуудлыг БГД-ийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа" гэлээ.