Манлай уяач Т.Галбадрахыг нэг сая төгрөгөөр торгож, хохирогч П.Мөрөнгийн сэтгэл санааны хохирлыг барагдуулах шийтгэл оногдуулжээ

Манлай уяач Т.Галбадрахыг нэг сая төгрөгөөр торгож, хохирогч П.Мөрөнгийн сэтгэл санааны хохирлыг барагдуулах шийтгэл оногдуулжээ

Монгол Улсын манлай уяач Т.Галбадрах нь буяны ажлаар явж байсан "Хүүхдийг ухаан алдтал цохисон" гэх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Хэргийн хохирогч нь мото спортын тамирчин ОУХМ П.Мөрөн байсан юм.

Тэгвэл тод манлай уяач Т.Галбадрахад холбогдох шүүх хурал өчигдөр /2025.05.07/ болж Т.Галбадрахыг нэг сая төгрөгөөр торгож, хохирсон иргэн П.Мөрөнд сэтгэл санааны хохирол хэмээн цалингийн доод хэмжээг /792 мянга/ найм нугалсантай тэнцэх хэмжээний мөнгө өгөх шийтгэл оногдуулжээ.  

Хэргийн талаар эргэн сануулахад, Монгол Улсын манлай уяач Т.Галбадрах нь "Хүүхдийг ухаан алдтал нь цохиж унагаад яваад өгсөн" гэх дүрс бичлэг өнгөрсөн оны есдүгээр сарын 23-ны /2024.09.23/ өдөр цахим орчинд нийтлэгдэж, энэ нь олны анхаарлыг татсан байдаг.