Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна

Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна

Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн нээлт өнөөдөр Төрийн ордонд болно. 

Тодруулбал хүүхдийн байгууллага, хөдөлгөөн Монгол Улсад үүсэж хөгжсөний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улс 1925 оны 5 дугаар сарын 8-ны өдөр нэрт зохиолч, нийтлэлч Д.Нацагдоржийн удирдлага дор залуучуудын санаачилгаар “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” хэмээх хөдөлгөөнийг анх байгуулжээ. Энэхүү байгууллага нь хүүхэд багачуудыг эх оронч үзэл, хөдөлмөрч зан чанар, хүмүүнлэг хандлагад сургах, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх зорилготойгоор байгуулагдсан бөгөөд улмаар Монголын хүүхдийн байгууллагын суурийг тавьсан түүхтэй.