МУИС-ийн дэргэдэх англи хэлний түвшин тогтоох “IELTS CENTRE-NUM” төв нээгдлээ

МУИС-ийн дэргэдэх англи хэлний түвшин тогтоох “IELTS CENTRE-NUM” төв нээгдлээ

МУИС, Их Британийн консул боловсролын байгууллагатай хамтран “IELTS CENTRE-NUM” төвийг өнөөдөр /2025.05.07/ албан ёсоор нээлээ. 

МУИС,  Их  Британийн консултай англи хэлний түвшин тогтоох шалгалтын төвийг нээхээр өнгөрсөн онд гэрээ байгуулсэн байна. Энэ дагуу тус төвд ажиллах багш мэргэжилтнээ сургах, тоног төхөөрөмжөө бэлтгэх зэрэг ажлыг хийснээр өнөөдөр албан ёсоор нээж буй нь энэ юм. 

Энэхүү төв нь академик болон ерөнхий англи хэлний шалгалтыг цахимаар мягмар, пүрэв, бямба гарагт авах бөгөөд сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон, дуу чимээ тусгаарлагч бүхий тав тухтай, цэвэрхэн орчныг бүрдүүлсэн байна. Хамгийн ихдээ 20 хүн нэгэн зэрэг шалгалт өгөх боломжтой бөгөөд унших, бичих, сонсох, ярих гэсэн үндсэн ур чадварыг шалгаж, аль нэгэнд нь хангалтгүй үнэлгээ авсан тохиолдолд “one skill retake” буюу тухайн чадварын шалгалтаа дахин өгч оноогоо ахиулах боломжийг олгож буйгаараа онцлогтой аж.