ВИДЕО: Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан автомашины жолооч нь хэргийн газраас санаатайгаар оргон зайлсан тул эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэлээ

ВИДЕО: Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан автомашины жолооч нь хэргийн газраас санаатайгаар оргон зайлсан тул эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэлээ

Явган хүний гарцаар гарч буй унадаг дугуйтай хүүхдийг автомашинаараа мөргөөд зугтаж буй бичлэг цахим сүлжээнд нийтлэгдэж олон нийтийн бухимдлыг төрүүлсэн. 

Тэгвэл Тухайн осол гаргаад зугтсан тээврийн хэрэгслийн жолоочийг олж тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн юм. Мөн уг хэрэгт холбогдуулан Тээвийн цагдаагийн албанаас, "Осол гаргасан автомашины жолооч хэргийн газрыг санаатайгаар орхисон, оргон зайлсан тул энэ хэрэг дээр эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Одоогийн байдлаар шалгалтын ажиллагаа явагдаж байна" гэжээ.