Дунд, ахлах ангийн сурагчдын амралт зургаадугаар сарын 16-ны өдрөөс эхэлнэ

Дунд, ахлах ангийн сурагчдын амралт зургаадугаар сарын 16-ны өдрөөс эхэлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилд Боловсролын сайд П.Наранбаяр сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт оруулсан билээ.

Улмаар энэ жилийн тухайд сурагчдын амралт урд жилүүдийнхээс бага зэрэг хойшилж байгаа бөгөөд нийслэл, орон нутагт бага анги 2025 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс, Дунд, ахлах анги 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэх юм байна.