Автомашины улсын дугаарын дуудлага худалдаа өнөөдөр эхэлнэ

Автомашины улсын дугаарын дуудлага худалдаа өнөөдөр эхэлнэ

Автомашины улсын дугаарын дуудлага худалдаа өнөөдөр /2025.04.30/ 10:00, 11:00, 14:00, 15:00, 16:00 цагуудад болно.

Оролцогчид дуудлага худалдаа эхлэхээс 5-10 минутын өмнө auction.transdep.mn системд нэвтэрсэн байх шаардлагатай бөгөөд үнийн санал өгснөөс хоёр минутын дотор өөр оролцогч үнэ өсгөөгүй тохиолдолд ялагч болох журмаар явагдана. Харин ялагч болсны дараа 24 цагийн дотор зөрүү төлбөрийг төлж, ажлын таван хоногтоо өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд дугаараа зүүх үүрэгтэй байдаг. Мөн дуудлага худалдаагаар авсан улсын дугаарыг импортоор орж ирсэн тээврийн хэрэгсэл болон орон нутгаас Улаанбаатарт шилжин ирсэн тээврийн хэрэгсэлд олгохгүй.