Улаанбаатарт 6 градус дулаан байна

Улаанбаатарт 6 градус дулаан байна

Өнөөдөр /2026.10.15/ баруун аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр эрс хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна. 

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баян-Өлгий, Увс, Завхан, Ховдын ихэнх, Хөвсгөл, Архангайн зарим, Говь-Алтай, Булган, Сэлэнгийн хойд сумдын нутгаар 0.0-14.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +1...+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +6…+11 градус дулаан байна.  Улаанбаатарт үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +4...+6 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр нохой өдөр

1 цагийн өмнө