"Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 боллоо" гэж ХӨСҮТ-өөс анхаарууллаа

"Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 боллоо" гэж ХӨСҮТ-өөс анхаарууллаа

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 986, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 239, гэрээр эмчлүүлж байгаа 52, эдгэрсэн 695, сэжигтэй тохиолдол 20, хавьтал 11539 байгаа аж.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн сургууль орчимд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой хэмээн Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

Ж.Ичинхорлоо