Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбат, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал асан Ц.Гантулга, өмгөөлөгч П.Одонтунгалаг, "Баян хотгор" ХХК-ийн Б.Мандахбаяр нарт холбогдох авлигын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 29-ний /2025.04.29/ өдөр болохоор товлогдоод байсан.
Тэгвэл тус хэргийг шүүх хурал дахин хойшилсон байна. Тодруулбал, хохирогч талын өмгөөлөгч шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авчээ. Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбат нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал асан Ц.Гантулга, өмгөөлөгч П.Одонтунгалаг, "Баян хотгор" ХХК-ийн Б.Мандахбаяр нарын хамт авлигын хэрэгт холбогдож, улмаар прокуророос тэдэнд Эрүүгийн хуулийн 22.5-1, 17.3-2.2, 21.2-1, 22.1-2, 22.4-2, 10.4-1, 21.14-2 дахь хэсэгт зааснаар ялласан байдаг юм.