ТОДРУУЛГА: Автомашиныхаа дугаараа сольж, хөдөлгөөнд оролцсон жүжигчин Ө.Мөнх-Эрдэнийн жолоодох эрхийг гурван сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торгожээ

ТОДРУУЛГА: Автомашиныхаа дугаараа сольж, хөдөлгөөнд оролцсон жүжигчин Ө.Мөнх-Эрдэнийн жолоодох эрхийг гурван сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торгожээ

Жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ буюу Мөөжиг автомашины улсын дугаараа сольж замын хөдөлгөөнд оролцож буй бичлэг цахим орчинд цацагдаж олон нийт багагүй шүүмжилж байсан.

Тэгвэл энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад, "Дээрх асуудалтай холбогдуулан жүжигчин Ө.Мөнх-Эрдэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу жолоодох эрхийг гурван сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торгосон" гэлээ. 

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 14.7.13-т "Хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан байдаг байна.