Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас энэ зун орон сууцны шугам тоног, засвар шинэчлэлийн ажил хийх төлөвлөгөөний дагуу орон сууцны хорооллуудын халуун ус хязгаарлах хуваарийг баталжээ.
Тодруулбал, тавдугаар сарын 15-наас айл өрх, албан байгууллагуудын халаалтыг зогсоож, дулааны шугам тоноглолын засварын ажлыг эхлүүлнэ. Хуваарийн дагуу тавдугаар сарын 15-29-нийг хүртэл 2, 3, 4, 6-р бичил хороолол орчим болон Гандантэгчэнлин хийд, хуучнаар Эх нялхас, МҮОНРТ орчмын хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлан засварын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.