Өнөөдөр буюу /2025.4.17/-ны өдөр МҮХАҮТ-ын Их танхимд “Бонд форум 2025” арга хэмжээ болж байна.
Энэхүү арга хэмжээнд ТОП-100 аж ахуйн нэгж оролцох бөгөөд бондын зах зээлд гарах, Үнэт цаас гаргах болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх гэх мэт олон чухал сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг явах юм. Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Санхүүгийн Зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Л.Төр-Од нар нээж үг хэлэх бөгөөд банк санхүүгийн салбарын чухал төлөөлөл, манай шилдэг аж ахуйн нэгжийн удирдлагууд оролцоно.