Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж байна.
Сайн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн долоо хоногт гол түүхий эдийн экспорт 278 сая ам.долларт хүрч, өнгөрсөн долоо хоногоос 40 гаруй сая ам.доллараар нэмэгдсэн үзүүлэлт байлаа. Үзүүлэлт эерэг гарахад Нарийн сухайтын бүлэг ордоос хийгдсэн экспорт, хувийн уурхайнуудаас хийгдсэн экспорт эерэг нөлөө үзүүллээ. Нүүрсний экспорт өнгөрсөн долоо хоногт 1.9 сая тонноор нэмэгдлээ. Энэ нь төв банкны валютын нөөц нэмэгдэхэд эерэг нөлөө үзүүллээ. Он гарснаас хойш Монгол Улсын влаютын нөөц 5 тэрбум 246 сая ам.долларт хүрсэн нь сүүлийн хоёр сард хүрээгүй дүндээ хүрлээ.
-ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЗАСГИЙН ГАЗАР ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВНА-
Экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг сарын өмнө валютын нөөц чухал, нөөцийг эрсдэлгүй төвшинд хүргэх, нөөцөө хадгалах нь нэн тэргүүний зорилт гэж тодорхойлсон. Мөн экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас хоёр чиглэлээр яаралтай арга хэмжээ авна. Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Булган, Бичигт боомтууд дээр байгаа түүхий эдүүдийг зөв эрэмбэлж, хугацаа алдахгүй гаргахыг холбогдох газрын удирдлагуудад үүрэг болголоо.
Хувийн ч бай, төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ч бай, жижиг Тавантолгой ч бай гарч байгаа нүүрсний экспортын биет хэмжээн дээр өрсөлдөх чадаварыг нэмэгдүүлэх зорилгоор өртгийг бууруулах. төмөр зам дээр гартал, уурхай дээрээс ачуулах гэсэн үг, төмөр зам дээр гарснаас хойш төмөр замын өртгийг тодорхой хэмжээгээр буулгахыг нүүрсний болоод тээврийн компаниудад тодорхой чиглэл өгөхөөр шийдвэрлэлээ. Ирэх долоо хоногт ямар үр дүн гарав гэдгийг танилцуулах үүрэг өгсөн.