"The MongolZ" дарааллан хожигдож “FISSURE Playground 3” тэмцээнийг өндөрлүүллээ

"The MongolZ" дарааллан хожигдож “FISSURE Playground 3” тэмцээнийг өндөрлүүллээ

“The Mongolz” шилдэг 16 баг өрсөлдөх “FISSURE Playground 3” тэмцээнд оролцохоор болсон билээ. 

Хятад улсын Сүжөү хотын “SND Cultural & Sports Centre”-д зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд “The Mongolz” хожил авч чадалгүйгээр тэмцээнээ өндөрлүүллээ. Тодруулбал, хэсгийн эхний тоглолтдоо 2:1 харьцаагаар Бразилын “MIBR” багт хожигдсон бол өнөөдөр /2026.09.09/ Монгол Улсын "5star" багт 2:0 харьцаагаар тус тус хожигдлоо.