Д.Мөнхбатын гэр бүл 20 жил тариалан эрхэлж, 300 мянган төгрөгийн зээлээ 40 тэрбумын хөрөнгө болгожээ

Д.Мөнхбатын гэр бүл 20 жил тариалан эрхэлж, 300 мянган төгрөгийн зээлээ 40 тэрбумын хөрөнгө болгожээ

Төв аймгийн Борнуур сумын тариланч  Д.Мөнхбатын гэр бүл 20 гаруй жилийн өмнө 300 000 мянган төгрөгийн зээл авч, ногоо тарьж эхэлсэн бөгөөд тэдний тариалан өдгөө 40 тэрбум төгрөгийн үнэлгээтэй болж өргөжжээ. 

ВИДЕО: 

Тэд анх Д.Мөнхбатын ахын хашаанд амьдарч байгаад өөрсдийн хашаа байшинтай болохын тулд ахынхаа хашаа байшингийн бичгээр зээл авч лууван, манжингийн үр тариалж эхэлсэн байна. Анх ногоо тарьж эхлэхэд нь ойр дотнын хүмүүс "Ийм атар газарт ногоо тарьж чадах юмуу, танай ногоо ургахгүй" гэж байсан ч анхны намраа арвин их ургац хураасан тухайгаа тэд хуучилж байлаа. Лууван, манжингийн ургацаас эхэлсэн тэдний тариалан өнөөдөр бүрэн усалгааны систем, хэд хэдэн дулаан хүлэмж, гүзээлзгэнэ зэрэг ховор нарийн ургацаар бүл нэмжээ. 

Эх сурвалж: TV5