“Apple” компани өнөөдөр /2026.09.09/ “Surprise and Shine” нэртэй бүтээгдэхүүнийхээ нээлтийн арга хэмжээг зохион байгуулна. Энэ удаагийн арга хэмжээ нь компанийн шинэ гүйцэтгэх захирал Жон Тернусын удирдлага дор болж буй анхны томоохон бүтээгдэхүүний танилцуулга гэдгээрээ онцлог байна.
Нээлтийн үеэр iPhone 18 Pro, iPhone 18 Pro Max загваруудыг танилцуулахын зэрэгцээ Apple-ийн олон жил яригдсан анхны эвхэгддэг iPhone18 Ultra-г албан ёсоор танилцуулах юм. Эвхэгддэг загвар нь ном шиг нээгддэг хийцтэй байх бөгөөд үнэ нь 2500 ам.доллараас давж болзошгүй байна.
Харин сери дотроо арай хямд үнэтэй зарагддаг энгийн “iPhone 18” болон шинэ “iPhone Air” загварууд өнөөдрийн танилцуулгад ороогүй. “Нийлүүлэлтийн сүлжээ, нөөц боломжийг тодорхой болгох” шалтгаанаар худалдаанд гаргах хугацааг нь 2027 оны хавар болтол хойшлуулаад байгаа юм.