Монгол Улс “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил-2026”-ийн хүрээнд “Дэлхийн нүүдэлчин малчдын чуулга уулзалт”-ыг наймдугаар сарын 10–15-ны өдрүүдэд зохион байгуулж, дэлхийн 102 орны төлөөллийг хүлээн авсан юм. Чуулга уулзалтад 400 гаруй төлөөлөгч оролцож, нүүдлийн мал аж ахуйд тулгамдаж буй асуудал, туршлага, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн билээ.
Тэгвэл дээрх хурлын өмнө 10 орны малчдын төлөөлөл Архангай аймгийн Булган суманд аялж, байгаль, ахуйтай танилцжээ. Энэ үеэр тэд голын эргийн зүлгэн дээр тухлан амарч, Монголын байгалийг биширч, “Монгол бол диваажин” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан талаар иргэн цахим хуудсандаа хуваалцжээ.
ВИДЕО: