Нью-Йорк хотод болсон ослын улмаас нисдэг тэрэгний аялалын компани үйл ажиллагаагаа зогсоож буйгаа мэдэгджээ

Нью-Йорк хотод болсон ослын улмаас нисдэг тэрэгний аялалын компани үйл ажиллагаагаа зогсоож буйгаа мэдэгджээ

Өнгөрөгч баасан гараг /2025.04.11/-т АНУ-ын Нью-Йорк хотын Хадсон голд унасан нисдэг тэрэгний аймшигт ослын улмаас зургаан хүн амь үрэгдсэний дараа "New York Helicopter Tours" компанийн зүгээс мэдэгдэл гарган, үйл ажиллагаагаа шууд зогсоож байгаагаа албан ёсоор мэдэгджээ. 

Ослын шалтгаан одоогоор албан ёсоор тогтоогоогүй байгаа ч, тус компани олон нийтийн аюулгүй байдал, нэр хүндээ харгалзан ийм шийдвэр гаргасан байна. Хэдийгээр энэхүү осол олон нийтийн сэтгэлийг эмзэглүүлсэн ч нисэх тээвэр нь статистикийн хувьд дэлхий дээрх хамгийн аюулгүй зорчих хэлбэр хэвээр байна.

Хэрэг явдлыг эргэн сануулахад, АНУ-ын Нью-Йорк хотын "Хадсон" голын орчимд жуулчны нисдэг тэрэг осолдож, зургаан хүн амиа алдсан бөгөөд ослын улмаас нисгэгч болон Испаниас ирсэн нэг гэр бүлийн таван хүн эдгээрийн дотор хоёр том хүн, гурван хүүхэд байсан юм. Нисдэг тэрэг нь аяллын зориулалттай, хотын дээгүүр нислэг үйлдэж байсан бөгөөд осол гарах үед "Хадсон" голын дээгүүр нисч байсан гэдэг. 

Эх сурвалж: CNN