2025 оны 4-р сарын 13-ны буюу Ням гарагт Оросын арми Ураины Сумы хотод баллистик пуужингийн цохилт өгч, 34 энгийн иргэн амь үрэгдэж, 117 хүн шархадсан ноцтой халдлага үйлдсэн.
Энэхүү халдлагыг АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп “аймшигтай алдаа” хэмээн тодорхойлсон ч, хэн энэ алдааг хийсэн талаар тодорхой тайлбар өгөөгүй байна. Сэтгүүлчдийн асуултад тэрээр “Тэднээс асуу” хэмээн хариулжээ. Мөн Д.Трамп энэ дайныг “Байдены дайн” хэмээн нэрлэж, өөрийгөө энэхүү мөргөлдөөнд оролцоогүй хэмээн мэдэгдсэн байна.
Тэрээр “Энэ бол Байдены дайн. Энэ миний дайн биш. Би энд маш богино хугацаанд байсан. Энэ бол Байдены үед болсон дайн” гэж онцолжээ.
Харин Украины Ерөнхийлөгч В.Зеленский АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампыг Украинд айлчлан, Оросын түрэмгийллийн үр дагаврыг өөрийн нүдээр харахыг уриалсан байна. Тэрээр Д.Трампыг Оросын энхийн амлалтад итгэхгүй байхыг анхааруулж, бодит байдлыг газар дээр нь үзэхийг санал болгожээ. Сумы хотод болсон халдлага нь Оросын зүгээс энгийн иргэдийн эсрэг үйлдсэн хамгийн ноцтой халдлагуудын нэг бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс хүчтэй шүүмжлэл хүлээж байгаа ажээ.
Эх сурвалж: BBC
Trump called the Russian strike on Sumy a “terrible mistake”
— NEXTA (@nexta_tv) April 14, 2025
The president did not specify who, in his opinion, made the mistake. When asked by journalists what exactly he meant, the head of the White House said: “Ask them”.
The US President also noted that the main task of… pic.twitter.com/F8Yu9lDnru