ВИДЕО: Бразилын волейболын тамирчин жирэмсэн байхдаа талбайд гарсан нь олон нийтийн сүлжээнд шүүмжлэлийг дагуулжээ

ВИДЕО: Бразилын волейболын тамирчин жирэмсэн байхдаа талбайд гарсан нь олон нийтийн сүлжээнд шүүмжлэлийг дагуулжээ

Бразилийн эмэгтэйчүүдийн волейболын баг болох “Флуминенсе”-ийн 33 настай тоглогч При Хелдес таван сартай жирэмсэн хэрнээ тэмцээнд оролцож, олон нийтийн сүлжээнд өрнүүн хэлэлцүүлэг өрнүүлжээ. 

Харин При Хелдес энэ талаар хэвлэлд өгсөн тайлбартаа, “Эмч нар надад тоглох зөвшөөрөл өгсөн. Гол нь гэдсэн дээрээ унаж болохгүй гэдгийг анхааруулсан” хэмээжээ. Түүний энэ үйлдлийг зарим хүмүүс гайхамшигтай хүчирхэг эмэгтэй хүн гэдгээр хүлээн авч талархаж байхад, нөгөө хэсэг нь өөрийн болон хүүхдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулж байна хэмээн шүүмжилсэн байна. Шүүмжлэл, дэмжлэг хоёрыг зэрэгцүүлэн авч буй энэ үйл явдал нь эмэгтэйчүүдийн спорт дахь оролцоо, жирэмслэлттэй үеийн эрх чөлөө, аюулгүй байдал зэрэг олон асуудлыг дахин анхаарлын төвд авчирч байгаа ажээ. 

Эх сурвалж: NEXTA