"Украин, АНУ-ын ашигт малтмалын хэлэлцээ сөргөлдөөнтэй уур амьсгалд үргэлжилж байна" хэмээн мэдээлжээ

"Украин, АНУ-ын ашигт малтмалын хэлэлцээ сөргөлдөөнтэй уур амьсгалд үргэлжилж байна" хэмээн мэдээлжээ

Ройтерс агентлагт нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлэл өгөхдөө, "Украин, АНУ хоёрын хооронд ашигт малтмалын нөөцийн талаарх хэлэлцээр сөргөлдөөнтэй уур амьсгал дунд өрнөж, бодит ахиц дэвшилд хүрэх найдвар бага байгаа" гэж онцолжээ. Эх сурвалж аль талын төлөөлөгч болох нь одоогоор тодорхойгүй байгаач, яриа хэлэлцээ “маш хүйтэн уур амьсгалтай” явагдаж байгаа гэжээ. 

Тодруулбал,  Украины Эдийн засгийн дэд сайд Тарас Качка тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын нийслэл Вашингтонд хийсэн айлчлалын үеэр уг яриа хэлэлцээ өрнөсөн бөгөөд энэ талаар өмнө нь хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч мэдээлж байсан юм. Харин Ройтерс агентлагийн мэдээлснээр, гуравдугаар сар /2025.03/-ын сүүлчээр Д.Трампын засаг захиргаанаас танилцуулсан гэрээний шинэ төслийг Украины талаас таагүй хүлээн авсан бөгөөд эх сурвалж “Хэлэлцээний орчин маш сөрөг талтай байгаа” хэмээн онцолжээ. Уг хэлэлцээр нь Украины стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын нөөцөд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах зорилготой ч, хоёр талын хандлага, эрх ашиг зөрчилдөж болзошгүй байгааг энэ мэдээлэл харуулж байгаа юм. Цаашдын хэлэлцээ хэрхэн өрнөх нь тодорхойгүй хэвээр байна.

Эх сурвалж: BBC