БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёл гэргийн хамт өчигдөр /2025.04.11/ 17.00 цагт Сөүл хот дахь Ерөнхийлөгчийн ордноос нүүж, Сочудунд өөрийн амьдарч байсан орон сууцандаа очжээ.
Түүнийг нүүх үеэр Сөүл хотын төвд түүнийг дэмжигч болон эсэргүүцэгчид бага хэмжээний жагсаал цуглаан зохион байгуулсан байна. Ерөнхийлөгч асан Юн Сок Ёл нь 2022 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Ерөнхийлөгчийн ордон руу шилжиж байсан бөгөөд 886 өдрийн дараа ийнхүү нүүлээ. Тэрээр “Өнөөдөр Ерөнхийлөгчийн ордноос буцаж байна. Удаан хугацааны турш хамт байсан та бүхэндээ талархлаа. Одоо би БНСУ-ын иргэн болж, улс орон, ард түмэнтэйгээ хамт шинэ замыг хайх болно. Ард түмэн та бүхэнтэйгээ ойр байж, БНСУ-ын ирээдүйн төлөө хамт байх болно. Дахин нэг удаа ард түмэндээ маш их талархаж байна”хэмээн захидал бичин үлдээжээ.
ВИДЕО: