Орос, Америкийн төлөөлөгчдийн "дипломат харилцаагаа сэргээх" хэлэлцээр Туркт өнөөдөр эхэлжээ

Орос, Америкийн төлөөлөгчдийн "дипломат харилцаагаа сэргээх" хэлэлцээр Туркт өнөөдөр эхэлжээ

Орос, Америкийн дипломат төлөөлөгчдийн ээлжит зөвлөлдөх уулзалт Туркийн Истанбул хотод өнөөдөр /2025.04.10/ эхэлжээ. Энэ тухай Оросын ТАСС агентлаг мэдээлсэн байна. Энэ удаагийн уулзалт өмнөх уулзалтын адил олон цагаар сунжрахгүй гэж эх сурвалж онцолсон бөгөөд энэ нь хоёр орны хооронд дипломат харилцааг сэргээх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх зорилготой уулзалт ажээ.

Уг хэлэлцээнд Оросын талыг төлөөлөн саяхан АНУ-д суух Элчин сайдаар томилогдсон дипломатч Александр Дарчиев, Америкийн талыг төлөөлөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Соната Култер нар оролцож байгаа аж. 

Хэлэлцээний гол сэдвүүд:

  • Хоёр орны дипломат харилцааг шинэ шатанд гаргах,
  • Элчин сайдын яам, консулын үйл ажиллагааг сайжруулах,
  • Дипломат ажилтнуудын нөхцөл байдлыг сайжруулах зэрэг асуудлыг хамарч байгаа аж.

Хоёр тал Украин болон Оросын түрэмгийллийн асуудлыг хэлэлцэхгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд зөвхөн дипломат хүрээний асуудлаар төвлөрөхөөр тохиролцжээ. Өмнөх буюу хоёрдугаар сарын 27-нд болсон зөвлөлдөх уулзалтын үеэр Оросын тал АНУ-тай шууд нислэг сэргээх асуудлыг хэлэлцэх саналаа тавьсан бөгөөд энэ удаагийн уулзалтаар мөн энэ сэдвийг дахин хөндөж болзошгүй байгаа аж. Энэхүү уулзалт нь сүүлийн жилүүдэд хурцадмал байдалтай байсан хоёр улсын харилцааг дипломат шугамаар хэвийн болгох оролдлогын нэг хэсэг болж байгаа ажээ. 

Эх сурвалж: BBC