АНУ-ын тарифын хариуд БНХАУ ховор металлын экспортоо хязгаарлах шийдвэр гаргажээ

АНУ-ын тарифын хариуд БНХАУ ховор металлын экспортоо хязгаарлах шийдвэр гаргажээ

"Хятад улс АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын импортын өндөр тарифын хариуд газрын ховор металлын экспортоо хязгаарлах арга хэмжээ авч эхэлсэн талаар Bloomberg агентлаг мэдээлжээ. Хятадын энэхүү ховор металл нь цахилгаан автомашин, цэргийн техник зэрэг өндөр технологийн чухал орц аж. 

БНХАУ дэлхийн газрын ховор металлын хамгийн том нийлүүлэгч бөгөөд нийт 17 элементийг багтаасан металлын үйлдвэрлэлд тэргүүлдэг байна. Харин АНУ-ын зүгээс Хятадын импортод ногдуулсан өндөр тарифын хариуд долоон төрлийн газрын ховор металлын экспортоо чангатгаж байгаа нь АНУ-ын өндөр технологийн үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд нөлөөлж болзошгүй байгаа аж. Энэ арга хэмжээ хоёр улсын хоорондын худалдааны маргаан улам гүнзгийрч байгааг харуулж байна хэмээн Bloomberg мэдээлжээ.