ВИДЕО: Филиппиний Канлаон галт уулын дэлбэрэлтийн улмаас 4 мянган метрийн өндөрт үнсний баглаа үүсжээ

ВИДЕО: Филиппиний Канлаон галт уулын дэлбэрэлтийн улмаас 4 мянган метрийн өндөрт үнсний баглаа үүсжээ

Филиппиний төв хэсэгт орших Канлаон уул өнөөдөр /2025.04.08/ дэлбэрч, 4,000 метрийн өндөрт үнсний баглаа үүсгэжээ. Харин дэлбэрэлтээс үүссэн үнс ойролцоох дөрвөн тосгонд тархаж, сургуулийн үйл ажиллагааг түр зогсооход хүргэсэн байна.

ВИДЕО: 

Гэсэн хэдий ч одоогоор хүний гэмтэл, бүтцийн эвдрэл гараагүй гэж албаны хүмүүс мэдээлжээ. Мөн Филиппиний "Phivolcs" гэх институтийн дарга Тересито Баколкол Канлаон уулын 6 км радиуст орших иргэдийг сэрэмжтэй байж, аюултай бүсээс зайлсхийхийг зөвлөсөн байна. Учир нь Филиппиний тус институт  өнгөрөгч 12-р сараас хойш Канлаон ууланд анхаарлын III түвшинг тогтоогоод байсан бөгөөд энэ түвшин нь лавын урсгал болон аюултай дэлбэрэлт болох өндөр эрсдлийг илэрхийлдэг ажээ. Сонирхуулахад. Канлаон уул нь Филиппиний 24 идэвхтэй галт уулын нэг бөгөөд өмнө нь 1996 онд гэнэтийн дэлбэрэлтээр гурван уулчин амиа алдаж байжээ. 

Эх сурвалж: AP News




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө