Төрийн өмчийн орон сууцанд оруулна, бүртгэлд багтаана гэх зэргээр иргэдийг залилаж байгаад сэрэмжлүүллээ

Төрийн өмчийн орон сууцанд оруулна, бүртгэлд багтаана гэх зэргээр иргэдийг залилаж байгаад сэрэмжлүүллээ

Сүүлийн үед орон сууцанд оруулна, бүртгэлд багтаана гэх зэргээр "Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК-ийн болон албан хаагчдын нэрийг барьж иргэдийг хохироох, залилах үйлдэл гарч байгаа талаар сэрэмжлүүллээ.

Энэ талаар Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-аас "Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй "Солонго 1, 2" орон сууцны хороолол барих төсөл болон бусад төслүүд дээр ямар нэгэн бүртгэл, урьдчилгаа захиалга аваагүй болохыг мэдэгдэж байна.

Аливаа бүртгэл болон орон сууцтай холбоотой мэдээллийг албан ёсны цахим хуудсаараа хүргэдэг бөгөөд мэдээлэл авах шаардлагатай иргэд манай байгууллагын 7288-7788 дугаарын утсаар холбогдох, ажлын байранд биеэр ирж уулзах боломжтой. Цаашид компанийн нэр хүндэд халдсан, албан хаагчдын нэрийг барьсан, иргэдээс мөнгө төгрөг нэхэх, залилах үйлдлийг таслан зогсоож, хууль хяналтын байгууллагад тухай бүрд нь шалгуулах болно" хэмээн мэдэгдлээ.

Төрийн өмчийн орон сууцанд оруулна, бүртгэлд багтаана гэх зэргээр иргэдийг залилах болжээ




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө