Булган аймгийн сэжигтэй тохиолдол батлагдаж, улаанбурханы батлагдсан тохиолдлын тоо 62 боллоо гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ

Булган аймгийн сэжигтэй тохиолдол батлагдаж, улаанбурханы батлагдсан тохиолдлын тоо 62 боллоо гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ

Булган аймгаас мэдээлэгдсэн улаанбурхан өвчний сэжигтэй 1 тохиолдол лабораториор батлагдаж, улаанбурханы лабораториор батлагдсан тохиолдол 62 боллоо.

Мөн Төв аймгаас улаанбурханы сэжигтэй 1, Орхон аймгаас улаанбурхан өвчний сэжигтэй 3 тохиолдол тус тус мэдээлэгдэж тандалт судалгаа, шинжилгээ хийгдэж байна. Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ улаанбурханы эсрэг товлолт вакцинд 9 сартай болон 2 настайд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу. Тодруулах, лавлах зүйлсээ 89016199, 75 103 100 утсанд хандана уу.




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө