Өчигдөр /2025.03.19/ хоёр байршилд машин шатсан байна. Тодруулбал, Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу багт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 07:45 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 24 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн “Акуа” загварын автомашин шатаж байсныг унтраасан байна. Мөн Баянгол дүүргийн 33 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг шөнийн 02:09 цагт ирүүлсэн байна. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3х4 хэмжээтэй хогийн цэгт хог, иргэн А-гийн “Хайлюкс” загварын автомашин хайрагдан шатаж байсныг унтраажээ.