Хоёр эмэгтэйг хөнөөж, чемодан болон хувцасны шүүгээнд нуусан байсан гэх хэргийн прокурорын эсэргүүцлийг шүүх өнөөдөр хэлэлцэнэ

Хоёр эмэгтэйг хөнөөж, чемодан болон хувцасны шүүгээнд нуусан байсан гэх хэргийн прокурорын эсэргүүцлийг шүүх өнөөдөр хэлэлцэнэ

Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд оршин суух 20 настай эрэгтэй Ц.Дагвадорж гэгч нь 16, 32 настай эмэгтэйг хөнөөгөөд уг гэмт үйлдлээ нуусан далдлахын тулд амь хохирогч нарын цогцсыг чемодан болон хувцасны шүүгээнд хийж нуусан байсан гэх хэргийг мөрдөн байцаалтад буцаасныг прокурор эсэргүүцэж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл тус прокурорын гомдлыг өнөөдөр /2025.03.20/ шүүх хэлэлцэх юм. 

Эргэн сануулахад, уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Пүрэвдэлгэр "Цагдаагийн байгууллагад энэ оны зургаадугаар сарын 21 /2024.06.21/-ны өдрийн 07:10 цагт Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт хүний амь нас хохироосон гэх мэдээлэл ирсэн.

Уг мэдээллийн дагуу ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, шүүхийн шинжилгээний ерөнхий газар, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар мөн дүүргийн прокурорын газар тус тус хамтран хэргийн газарт холбогдох шалгалтын ажиллагааг явуулсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутагт оршин суух 20 настай эрэгтэй Д нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 2024 оны зургаадугаар сарын 8-9-нд шилжих шөнө 32 настай эмэгтэй З-ийн амь насыг хохироосон.

Мөн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр 2024 оны 20-21-нд шилжих шөнө 16 настай эмэгтэй Ш-ийн амь насыг тус тус хохироосон болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдож мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Гэмт хэргийг бүрэн гүйцэт шалгах, ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Д-г яллагдагчаар татаж, цагдан хорьсон" гэх мэдээллийг өгч байсан юм. 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө