Mөнгөний нийлүүлэлт 2025 оны 2 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 41.8 их наяд төгрөгт хүрч , өмнөх оны мөн үеэс 11 хувиар буюу 4.2 их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд төгрөгийн хадгаламж 26 хувиар буюу 4.6 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Тодруулбал, төгрөгийн хадгаламж 2025 оны 2 дугаар сарын эцэст 22.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 4.6 их наяд төгрөгөөр, өмнөх сараас 520 тэрбум төгрөгөөр өсжээ. Төгрөгийн хадгаламжийн 19.2 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 3.0 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна. Харин валютын хадгаламж 4.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.2 их наяд төгрөгөөр, өмнөх сараас 76.8 тэрбум төгрөгөөр буурчээ.