Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд өдөр бүр улаанбурханы вакцин хийж байна

Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд өдөр бүр улаанбурханы вакцин хийж байна

Сүүлийн өдрүүдэд улаанбурханы шинэ тохиолдолууд эрчимтэй нэмэгдэж буй. Өчигдрийн байдлаар /2025.03.19/ лабораториор батлагдсан 59 тохиолдол бүртгэгдээд байгаа. Иймд Улаанбаатар хотын бүх дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүд өдөр бүр 08:30-16:30 цагийн хооронд улаанбурханы товлолт вакциныг хийж эхэлжээ.

Зөвлөмж: Эцэг, эх, асран хамгаалагчдыг хүүхдийнхээ улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулахыг уриалж буй.




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө