ХААН Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 3-р сарын 12-ны өдрийн 06 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлаж байна.
Компанийн оноосон нэр: “ХААН Банк” ХК
Хурал болох газар: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж-25, ХААН Банкны Сөүл оффисын 1 давхар, ХААН театр
Хурал болох өдөр, цаг: 2025 оны 4-р сарын 24-ний өдрийн 14:00 цаг (Хуралд танхимаар оролцох хувьцаа эзэмшигч хурал эхлэхээс 1 цагийн өмнө ирж бүртгэл хийлгэнэ)
Хурлын хэлбэр: Хосолсон (танхим болон зайнаас)
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2025 оны 4-р сарын 4-ний өдөр
ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
1. Танилцуулах асуудал:
- “ХААН Банк” ХК-ийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн танилцуулга: “ХААН Банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах тухай танилцуулга;
- 2024 оны чанаргүй зээлийг холбогдох эрсдэлийн сангаас хаасан тайлангийн танилцуулга;
- “ПрайсуотерхаусКуперс аудит” ХХК-ийн “Банкны 2024 оны аудитлагдсан санхүүгийн тайлан”-гийн дүгнэлтийн танилцуулга.
2. Хэлэлцэх асуудал:
- “ХААН Банк” ХК-ийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэж батлах;
- ТУЗ-ийн 2024 оны ажлын тайлангийн танилцуулга, 2025 оны зардлын төсвийг хэлэлцэж батлах;
- “ХААН Банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах шинэчилсэн төлөвлөгөө”-ний төслийг хэлэлцэж батлах.
- Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:
- Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын дэг;
- “ХААН Банк” ХК-ийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн танилцуулга;
- ТУЗ-ийн 2024 оны ажлын тайлангийн танилцуулга;
- ТУЗ-ийн 2025 оны зардлын төсвийн танилцуулга;
- “ХААН Банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах шинэчилсэн төлөвлөгөө”-ний төсөл;
- Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудас;
- Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоолын төсөл;
- Компанийн тухай хуулийн 65.6-д заасан шаардлагатай бусад бичиг баримт.
Хувьцаа эзэмшигч та 2025 оны 4-р сарын 15-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд дараах газруудын аль нэгэнд хандан эсхүл www.khanbank.com цахим хуудсаар дамжуулан хурлын материалтай танилцах боломжтой.
- Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани;
- Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Стадион оргил-1, Чингисийн өргөн чөлөө-6-д байрлах ХААН Банк цамхаг;
- Хурал зохион байгуулах комиссын утас 75153333-3221; 86588877; 99007781 цахим шуудан [email protected].
Хуралд биечлэн буюу танхимаар оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч урьдчилан санал өгөх боломжтой бөгөөд саналын хуудсыг бөглөн өөрийн үйлчлүүлдэг брокер дилерийн компаниар дамжуулан, эсвэл Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Стадион оргил-1, Чингисийн өргөн чөлөө-6-д байрлах ХААН Банк цамхаг, орон нутаг дахь салбар нэгжүүдэд хандан, эсхүл цахим хэлбэрээр ХААН Банкны цахим хуудас www.khanbank.com-оор дамжуулан өгөх ба саналын хуудсыг авах сүүлийн хугацаа 2025 оны 4-р сарын 21-ний өдрийн 16:00 цаг байна.
“ХААН Банк” ХК