“Турин-2025” тусгай олимпоос Монгол Улсын баг тамирчид 9 медаль хүртлээ

“Турин-2025” тусгай олимпоос Монгол Улсын баг тамирчид 9 медаль хүртлээ

Итали улсын Турин хотод Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам гуравдугаар сарын 8-16-ны өдрүүдэд зохиогдсон ба 8 спортын төрөлд 103 орны 1500 тамирчин өрсөлдлөө.

Манай улсын хувьд 6 спортын төрөлд 24 тамирчин өрсөлдөж 2 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ. Тухайлбал, алтан медаль: Цасны гуталтай гүйлтийн 800 метрийн зайд Т.Дэлэгжаргал, уулын цанын төрөлд Б.Азжаргал нар, мөнгөн медаль: Бүжгийн ганцаарчилсан төрөлд Б.Мөнх-Эрдэнэ, цасны гуталтай гүйлтийн 50 метрийн зайд Б.Бямба-Эрдэнэ, снөүбоардын төрөлд А.Алтан-Очир нар, хүрэл медаль: Цасны гуталтай гүйлтийн 200 метрийн зайд Ө.Елмирза, гүйлтийн цанын төрөлд Э.Анхзул, снөүбоардын төрөлд М.Энхзаяа, снөүбоардын жиант слаломын төрөлд А.Алтан-Очир нар хүртлээ.