Монголд ирээд буй NBA-ийн тоглогч ДеМаркус Казинсын маргааш болох тоглолтод 1xbet-ээр бооцоо тавих ажлыг Сагсан бөмбөгийн холбоо зохион байгуулж байж болзошгүй байна

Монголд ирээд буй NBA-ийн тоглогч ДеМаркус Казинсын маргааш болох тоглолтод 1xbet-ээр бооцоо тавих ажлыг Сагсан бөмбөгийн холбоо зохион байгуулж байж болзошгүй байна

Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн улирлыг 15 хожилтойгоор тавдугаар байраар өндөрлүүлсэн “Сэлэнгэ Бодонс” баг плей-оффын шатанд NBA-ийн тоглогч ДеМаркус Казинсыг эгнээндээ нэгтгээд тэрээр манай улсад баасан гарагт /2025.03.09/ ирээд байгаа. Ингэснээр ДеМаркус Казинс монголын дээд лигт тоглож буй хамгийн алдартай тамирчин болж байгаа юм.

ДеМаркус Казинс хэвлэлд өгсөн тайлбартаа “Монголын багаас санал ирэхэд маш баяртай хүлээн авч, “Сэлэнгэ бодонс” багт нэгдсэн. Миний хамгийн том зорилго бол мэдээж сагсан бөмбөг тоглох. Мөн “Сэлэнгэ бодонс” багийг аварга болгоно. Түүнчлэн Монгол Улсын соёл уламжлалтай танилцана гэж бодож байна. Чөлөөт цагаа аль болох үр дүнтэй өнгөрөөхийг хичээнэ. Монголын лигийн видеонуудыг үзсэн. "Сэлэнгэ Бодонс" багийн сошиал хаягийг дагаад лигийн талаар мэдээлэл авсан. Багийнхаа амжилтад хувь нэмрээ оруулах зорилготой байна. Өөрийнхөө манлайлал амжилтаар багтаа хувь нэмрээ оруулна” гэж ярьсан. Казинс Монгол дахь эхний тоглолтоо энэ сарын 10 /2025.03.10/-нд буюу маргааш “Найтс” багийн эсрэг хийнэ.

Тэгвэл  Казинсын "Найтс" багийн эсрэг хийх маргаашийн тоглолтод хүмүүс бооцоо тавьж буй бөгөөд уг үйл ажиллагааг 1xbet-тай хамтран зохион байгуулж байж болзошгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Уг үйл ажиллагаанд Монголын Сагсан бөмбөгийн холбоо оролцож байж болзошгүй байгаа аж. Ерөөс тус холбоо нь 1xbet ашиглаж маш их бооцооны мөнгө татаж, тоглолтын үр дүнд шууд нөлөө үзүүлэх хэмжээний үйл ажиллагааг явуулдаг гэх мэдээлэл байна. Тодруулбал, 1xbet-ээр мөнгө татаж аль баг илүү бооцооны мөнгө татсан түүнийг хожуулах, хожигдуулах зэрэг хуйвалдааныг хийдэг байж магадгүй аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Монголыг Сагсан бөмбөгийн холбоо нь Genius гэж bet статистик дата зардаг компанитай хамтардаг аж". 

Ташрамд дурдахад, цахим мөрийтэй тоглоомыг бүх талаар хязгаарлахтай холбогдуулан Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Н.Учрал боловсруулж байгаа юм. Тэрбээр тус хуулийн төслийг хаврын чуулганаар яаралтай горимоор өргөн барихаар болсноо мэдэгдсэн. Тодруулбал, Цахим мөрийтэй тоглоомыг зохион байгуулвал 5-8 жилийн хорих ял оноож, 10-100 саяар торгох зэргээр ял шийтгэлийг чангаруулж байгаа юм. Энэ төрлийн тоглоомыг хууль зөрчиж торговол хуулийн ямар шийтгэл оногдуулах талаарх мэдээллийг ЭНД дарж уншина уу. 




Өнөөдөр үхэр өдөр

18 цагийн өмнө