УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Хөгжлийн банкны хэргийн тогтоолоо гардаж аваагүй байна

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Хөгжлийн банкны хэргийн тогтоолоо гардаж аваагүй байна

Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн оролцогчдод хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг өнөөдөр гардуулахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Энэ дагуу хэргийн оролцогч нар тогтоолоо гардан авсаар байгаа аж. Тэгвэл олон нийт, улстөрчдийн хамгийн ихээр анхаарал хандуулж буй хэргийн оролцогч болох УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар яг одоогийн байдлаар тогтоолоо гардан аваагүй байна. 

Анхаарал хандуулж буй гэхийн учир нь түүнийг тогтоол гардан авснаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөнө хэмээн тайлбарлаж буйтай холбоотой юм. 

Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нь 2016-2020 онд Хөгжлийн банкны Зээлийн хэлтсийн захирлаар ажиллаж байсан бөгөөд энэ үедээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт холбогдон “Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт яллагдагчаар татагдан шалгуулсан байдаг. Тодруулбал, түүнийг “Мон дулаан”, Газ Импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал бий болгосон үүний улмаас “Хөгжлийн банк”-нд их хэмжээний хохирол учирсан гэж яллагдагчаар татсан байгаа юм. 

Ингээд гурван шатны шүүхийн процесс үргэлжилж хамгийн сүүлд /2024.12.11/-ны өдөр Улсын Дээд Шүүхээс Д.Цогтбаатарыг гэм буруутай гэж үзэж Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасны дагуу гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байдаг. 




Өнөөдөр нохой өдөр

6 цагийн өмнө